2009 оны 12 дугаар сард Бразил улсын Пара мужийн төв Билэм хотод Насанд хүрэгчдийн боловсролын CONFINTEA VI олон улсын бага хурал болж, ЮНЕСКО-ийн гишүүн 114 орны төр, засгийн газар болон иргэний нийгмийн байгуулал, хувийн хэвшлийнхэн, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөл оролцож, “Билэмийн үйл ажиллагааны бүтэцчилсэн хүрээ”-г батлан гаргасан билээ.















Манай төвөөс уламжлал болгон гаргадаг мэдээллийн сэтгүүлийн 8 дахь дугаарыг боловсруулж хэвлүүлэн түгээлээ. Энэ удаагийн дугаараас та бүхэн 2011 онд АББЗСҮТ-өөс болон орон нутаг дахь гэгээрэл төвүүдээс зохион байгуулсан үйл ажиллагааны талаар уншиж болно. Үүнд бүсчилсэн сургалт, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, шинээр гарсан ном, гарын авлага, орон нутгийн мэдээлэл, дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд шинээр нэвтрүүлж буй цахим сургалтын талаарх мэдээллүүдийг багтаажээ.
2011 оны 11 сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулсан “Албан бус боловсролын Гэгээрэл төвийн үйл ажиллагааны үр дүн, тогтвортой байдал” сэдэвт уулзалт-семинарт аймгийн боловсрол, соёлын газрын дарга, БСГ-ын АББ хариуцан мэргэжилтэн, АББ-ын багш, ТББ болон Олон улсын байгууллагуудын 50 төлөөлөгч оролцов. Хоёр өдрийн уулзалт-семинараар АББ-ын Гэгээрэл төвүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, УБ-ын Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн АББ-ын Гэгээрэл хөгжил төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцов.







Редактор : Е.Батчулуун