Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвөөс Линк Енжайн ХХК-ийн хамтаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр АББ-ын мэдээллийн сангийн програм хангамжийг боловсруулан дуусгасан билээ.
Үүнтэй уялдаад уг програм хангамжийг ашиглах хэрэглэгчид аймаг, нийслэлийн Боловсрол соёлын газрын АББ-ын мэргэжилтэн, багш, арга зүйчид өөрийн орон нутгийн мэдээллийг оруулж байна.















Манай төвөөс уламжлал болгон гаргадаг мэдээллийн сэтгүүлийн 8 дахь дугаарыг боловсруулж хэвлүүлэн түгээлээ. Энэ удаагийн дугаараас та бүхэн 2011 онд АББЗСҮТ-өөс болон орон нутаг дахь гэгээрэл төвүүдээс зохион байгуулсан үйл ажиллагааны талаар уншиж болно. Үүнд бүсчилсэн сургалт, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, шинээр гарсан ном, гарын авлага, орон нутгийн мэдээлэл, дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд шинээр нэвтрүүлж буй цахим сургалтын талаарх мэдээллүүдийг багтаажээ.







Редактор : Е.Батчулуун